Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Харанга” хамтлагийн гишүүн Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ

Тэд урлагийн салбарт 40 гаруй, хамтлагаа байгуулалцаад 30 жилийг үдээд буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харанга” хамтлагийн гишүүн Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ
“Харанга” хамтлагийн гишүүн Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой өнөөдөр тохиож буйг ташралдуулж, Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон “Харанга” хамтлагийн бөмбөрчин, гитарчин Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.

Тэд урлагийн салбарт 40 гаруй, хамтлагаа байгуулалцаад 30 жилийг үдээд буй.

Иймд эрхэм уран бүтээлчдэд урлагийн өндөр амжилтыг хүсч, улам их бүтээлээр сонсогчдоо баярлуулж байхыг уншигчдынхаа өмнөөс хүсэе.

Сонирхуулахад, “Харанга” хамтлагийнхан ийнхүү бүгд гавьяат цолоор энгэрээ мялаагаад байна.

Хуваалцах