“Харанга” хамтлагийнхан өнөөдөр хэвлэлийн хурал зарлажээ
“Харанга” хамтлагийнхан өнөөдөр хэвлэлийн хурал зарлажээ
Мэдээллийн алба

Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тус хамтлаг “Харанга 30 жил-Замд гарья” тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөөд буй.
Уг тоглолтын талаарх хэвлэлийн хурал өнөөдөр “Новотел” зочид буудалд болно. Энэ үеэр тоглолтоос гадна шинээр гарах пянз, баримтат нэвтрүүлэг, реалити шоуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэнэ.
Дашрамд сонирхуулахад, "Харанга" хамтлаг 30 жилийн ойдоо зориулж “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga”, “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ.


















