Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Харанга”-ын Лхагваа үе үеийн хит дуугаа дуулна

Харин гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, бөмбөрчин МУСТА Б. Цолмон, даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр, “Брос рекордс”-ийн хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г. Онон, басс гитарчин МУСТА Г. Буян-Өлзий нар алдарт дуучны амьд хөгжмийг эгшиглүүлнэ. Тоглолтод МУГЖ Т. Ариунаа, МУСТА X. Оюунбилэг нар б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Харанга”-ын Лхагваа үе үеийн хит дуугаа дуулна
"Харанга”-ын Лхагваа үе үеийн хит дуугаа дуулна. Зураг: МҮОНРТ

“Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн тав дахь бие даасан цомог “Монгол ээж” сонсогчдын гар дээр ирлээ. Тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” дөрвөн цомог гаргасан.

Дуучин маань шинэ цомгийнхоо мялаалга болгож ирэх сарын 5, 6-нд 19:00 цагт “Монгол ээж” амьд тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээ зарласан. Уг тоглолт нь шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь бүрдэх юм.

“Монгол ээж” тоглолт нь “Харанга” хамтлагийн 25 жилийн ойд зориулсан арга хэмжээний нэг юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Мизюc&lоуе”, “Jojo’s tоуs”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star” студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажиллаж байгаа бол тоглолтын продюсераар МУСТА М.Болд, найруулагчаар МУСТА Х.Лхагвадорж нар ажиллаж байна.

Харин гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, бөмбөрчин МУСТА Б. Цолмон, даралтат тат хөгжимчин МУСТА С.Гантөр, “Брос рекордс”-ийн хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г. Онон, басс гитарчин МУСТА Г. Буян-Өлзий нар алдарт дуучны амьд хөгжмийг эгшиглүүлнэ. Тоглолтод МУГЖ Т. Ариунаа, МУСТА X. Оюунбилэг нар болон “Харанга” хамтлаг оролцож ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбарын үнэ 40.000 төгрөг ба www.easyticket.mn сайтаар худалдаалагдах юм.

Хуваалцах