Харангын Лхагваа "Хүнээс аваагүй Монгол"
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Босуул” кино энэ сарын 28-нд нээлтээ хийсэн.
Мэдээллийн алба

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Босуул” кино энэ сарын 28-нд нээлтээ хийсэн. Тэгвэл уг киноны дуу нэлээд өвөрмөц бөгөөд эртний түүхтэй. "Хүнээс аваагүй Монгол" хэмээх энэ бүтээлийн шүлгийг Төрийн шагналт зохиолч О.Дашбалбар бичиж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав аялгууг нь хийж байжээ. Энэхүү дуу тэртээ 1990-ээд оны эхээр дуулагдаж байсан. Харин энэ цаг үеийн сонсогчдод “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн хүргэж байна. "Босуул" уран сайхны киноны дууг сонсоорой.


















