“Харанхуйд цэнхэртэнэ” шүлгийн түүвэр хэвлэгдлээ
Өвөр Монголын яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомжийн “Харанхуйд цэнхэртэнэ” нэртэй шүлгийн түүвэр кирилл үсгээр хэвлэгдлээ.
Мэдээллийн алба

Өвөр Монголын яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомжийн “Харанхуйд цэнхэртэнэ” нэртэй шүлгийн түүвэр кирилл үсгээр хэвлэгдлээ.
Номын нээлт энэ сарын 11-ний лхагва гарагт “Интерном” дэлгүүрийн хоёрдугаар давхарт болох бөгөөд тус арга хэмжээнд Монголын утга зохиолын үе, үеийн нэрт төлөөлөгчид болон Өвөр Монголын зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирж оролцох юм.
Өвөр Монголын яруу найргийн дунд үеийн төлөөлөгч Б.Тогтомж нь Шилийн гол аймгийн Сөнөд баруун гар хошуунд 1972 онд төржээ. “Харанхуйд цэнхэртэнэ” шүлгийн түүвэр нь түүний Монгол Улсын уншигчдад зориулан кирилл үсгээр гаргаж байгаа анхны ном нь юм байна. Номыг яруу найрагч Б.Занданхүү монгол бичгээс хөрвүүлжээ.


















