Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Харбин -2025” Азийн өвлийн 9 дэх наадмын нээлт боллоо

Азийн өвлийн спортын IX наадам Хятадын Харбин хотод хоёрдугаар сарын 07-нд боллоо. Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамир

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харбин -2025” Азийн өвлийн 9 дэх наадмын нээлт боллоо
“Харбин -2025” Азийн өвлийн 9 дэх наадмын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Азийн өвлийн спортын IX наадмын нээлт БНХАУ-ын Харбин хотод хоёрдугаар сарын 07-нд боллоо.

Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин, 26 дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөс бүрдсэн баг Харбин хотод очжээ.

Уг наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 10 гаруй сэтгүүлч сурвалжлах бол МҮОНТВ-ийн спорт сувгийнхан эх орондоо шууд дамжуулан үзүүлж байна. Энэ нь Монголд Азийн өвлийн спортын наадмыг шууд дамжуулж буй анхны тохиолдол болж байна.


Хуваалцах