Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг

Хартай хүний эхнэр (нөхөр) эцсийн эцэст найз нөхөдгүй, гэрээр нь шагайх хүнгүй, хүнтэй ч мэндлэх эрхгүй болно. Хардаад байдаг болохоор таньдаг хүнтэйгээ ч тааралдахаас яс хавтас хийнэ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг
Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг. Зураг: МҮОНРТ

Хардалт нь хагас эрүүл хүний л зан. Хэт хардалт нь олон уршиг дагуулдаг.

- Хартай хүний эхнэр (нөхөр) эцсийн эцэст найз нөхөдгүй, гэрээр нь шагайх хүнгүй, хүнтэй ч мэндлэх эрхгүй болно. Хардаад байдаг болохоор таньдаг хүнтэйгээ ч тааралдахаас яс хавтас хийнэ.

- Байнга хардаж сэрдүүлэн, түгшиж, айж сандарч явснаар мэдрэл нь сульдаж, сэтгэцийн өвчтэй ч болж болно.

- Хардалт сексийн харилцааг сонирхолгүй болгож, дур нь хөрөх байдал үүсгэдэг. Хардалт бол эмэгтэйн бэлгийн дур хөрөх нэг гол шалтгаан юм. Иймд эхнэрээ "мөсөн" хүн болгочихгүй гэвэл хэт хардалт огт хэрэггүй.

- Хэт хардалт даамжирсаар сэтгэцийн өвчин эмгэгт ч хүргэж болно. Хардалтын улмаас ноцтой
гэмт хэрэг өдүүлсэн тохиолдол ч цөөнгүй.

- Хэт хартай хүн хажуудахаа байнгын дарамтанд байлгадаг. Хардалтаас үүссэн хэрүүл маргаанд хүүхдийн хүмүүжилд ямар хор уршиг авчрах нь тодорхой. Хардах онцлог ч гэж бий. Эрэгтэй нь хардахаараа эхнэр рүүгээ халддаг бол, эмэгтэйчүүд голдуу нөхрийнхөө "нууц амраг руу" дайрдаг аж.

Эрэгтэй хүн хардуулснаар улам цаашлана уу л гэхээс биш, наашлах нь хэзээ ч үгүй.
Хартай аав ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, том болсон хойноо мөн л хартай хүн болж хувирдаг.

- Хардалт нь бол угтаа бөгсний хэрүүл юм шүү дээ. Иймээс тийм хэрүүлийг эс тэвчвэл айл гэрийн өнгө хөсөр дааж, алаг үрс нь өөдлөхгүй.

Түлхүүр үг:зөвөлгөө
Хуваалцах