Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харин хамгийн олон гоолыг А.Тэмүүжин гүйцэтгэжээ

Харин хамгийн олон гоолыг А.Тэмүүжин гүйцэтгэжээ. Тэрбээр таван тоглолтод таван гоолыг эсрэг багийн хаалганд хийсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харин хамгийн олон гоолыг А.Тэмүүжин гүйцэтгэжээ
Харин хамгийн олон гоолыг А.Тэмүүжин гүйцэтгэжээ. Зураг: МҮОНРТ

Тайландын нийслэл Бангкок хотноо футзалын Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээнд анх удаа оролцож буй Монголын шигшээ баг шөвгийн наймд үлдэж, түүхэн амжилтыг үзүүллээ. Манай залуучуудаас О.Есүхэй, А.Тэмүүжин, Б.Баттулга, Г.Цолмонбаатар, Ж.Цогтбаатар, Э.Бат-Оргил нарын шилдэг тоглогч чухал гоолыг оруулсан юм.

Харин хамгийн олон гоолыг А.Тэмүүжин гүйцэтгэжээ. Тэрбээр таван тоглолтод таван гоолыг эсрэг багийн хаалганд хийсэн байна.

Монголын баг хэсэгтээ АНЭУ, БНХАУ-ын шигшээг хожин, Иранд дийлдсэн ч Кыргызстантай тэнцсэнээр хэсэгтээ Ираны араас хоёрдугаар байрт жагссан. Улмаар өчигдөр хагас шигшээд үлдэх эрхийн төлөө футзалын чансаагаар дэлхийн 27, Азид дөрөвт бичигддэг Узбекистаны багтай тоглож, нэмэлт цагт 10:7 онооны харьцаагаар хожигдлоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир тамирчдыг удирдан зохион байгуулж байна.

Хуваалцах