Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд өнөөдөр нийгэмд үйлчлэх “Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. “Харш Баярт” ТББ-аас хэрэгжүүлэх "Миний аялгуу-2" төслийн хүрээнд гуравдугаар сарын 16-нд “UB Палас”-ын концертын их танхимд болох тоглолтын талаар м

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ
“Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд өнөөдөр нийгэмд үйлчлэх “Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
“Харш Баярт” ТББ-аас хэрэгжүүлэх "Миний аялгуу-2" төслийн хүрээнд гуравдугаар сарын 16-нд “UB Палас”-ын концертын их танхимд болох тоглолтын талаар мэдэгдлээ.
Монголын дууны урлагт 35 жил зүтгэж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа түүний тоглолтод “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Тэдний хувьд бүрэлдэхүүнээрээ яг 10-н жилийн дараа ийнхүү тайзнаа дахин хамтарч тоглох гэж байгаа аж. Түүнчлэн тэдний нэгэн үеийн андууд болох “Чингис хаан” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцож жинхэнэ хит дуунуудыг амьдаар эгшиглүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 86988181, 89568181, 88903131, 98583131 дугаараас лавлаарай.

Хуваалцах