Харшлын өвчин нэмэгдэж байна
Нэмж хэлэхэд, улирлын яг өдийд хүмүүс нарс мод, мөн ерхөг, согоовор зэрэг ургамлын харшлаар өвчлөх эрсдэл их байдаг байна. Тиймээс ийм төрлийн ургамал бүхий газруудад зорчихоос аль болох зайлсхийхийг харшлын эмч нар зөвлөлөө.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд дөрвөн хүн тутмын нэг ямар нэг төрлийн харшлаар өвчилсөн гэсэн мэдээ байна. Хүмүүсийн хоол хүнсний хэрэглээ, ажил амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр энэ өвчлөл нэмэгдэх болсныг АШУҮИС-ийн багш, доктор С.Бадамжав хэллээ. Иймд харшлаас сэргийлэхийн тулд амьдралын зөв дадал, хэвшилтэй байхыг тэрээр зөвлөж байна.
Аль ч төрлийн харшил удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд нь өвчлөх магадлал 25 хувьтай, харин хоёулаа харшилтай бол хүүхэд нь аливаа нэг харшил авах эрсдэл 70 гаруй хувиар өсдөг байна.