Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Харц хатан”-ы нээлт маргааш болно

УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Харц хатан” жүжгийг тоглохоор болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харц хатан”-ы нээлт маргааш болно
“Харц хатан”-ы нээлт маргааш болно. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Харц хатан” жүжгийг тоглохоор болжээ.

Тус дуурийн үйл явдал 1860–аад оны үед Түшээт хан аймгийн Говь-Түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд болж өнгөрсөн гэдэг. Жүжигт түшээ гүн Гаадин түүний хүү залуу ноёнтон Чагдаржав, харц тарвагачны охин Сэржмядаг нарын түүхийг өгүүлнэ.

Дуулалт жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт, яруу найрагч Д.Төрбат бичиж, ерөнхий найруулагчаар Б.Мөнхдорж, хөгжмийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхболд нар ажиллаж байна.

Сонирхуулахад Мөнхдорж, Мөнхболд нар Г.Бирваа агсны хүү билээ.

Жүжгийн гол дүр болох Сэржмядагт жүжигчин Б.Эрдэнэцэцэг, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Чагдаржавд Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар тоглох юм байна.

“Харц хатан” жүжгийн нээлт маргааш УДЭТ-ын тайзнаа болно.

Хуваалцах