Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Р.Пүрэвдагва түрүүллээ

Хүнсний манлай үйлдвэр "Жем интернэшнл" ХХК-ийн 15 жилийн ойд зориулсан Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн IX барилдаан ням гарагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд  Р.Пүрэвдагва түрүүллээ
Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Р.Пүрэвдагва түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Хүнсний манлай үйлдвэр "Жем интернэшнл" ХХК-ийн 15 жилийн ойд зориулсан Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн IX барилдаан ням гарагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосон юм.

Аваргууд магнайлан гарсан энэ барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг" компанийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Таванхан" дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд нар шалгарав.

Хуваалцах