Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
Бай шагналын хувьд ч өндөр олгогддог энэхүү барилдаанд өнгөрсөн жил улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж байв. Харин 2015 онд ес дэх удаагаа болоход улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан ирэх ням гарагт болно.
Тус барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд анхны барилдаанд улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байв.