Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан нөгөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан нөгөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдааныг “Жем интернешнл” ХХК, МҮБХ-той хамтран 2006 оноос зохион байгуулаад байгаа юм.

Анхны барилдаанд Монгол Улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байсан бол өнгөрсөн жил улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм.

Хуваалцах