Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харү башёг А.Ичинноров озэки цолтнуудтай хамт тэргүүлж байна

69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Окиноумитэй барилдаж ошидаши мэхээр, 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Такаясүтэй барилдаж ошидаши мэхээр тус бүр өрсөлдөгчөө яллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харү башёг А.Ичинноров озэки цолтнуудтай хамт тэргүүлж байна
Харү башёг А.Ичинноров озэки цолтнуудтай хамт тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Окиноумитэй барилдаж ошидаши мэхээр, 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Такаясүтэй барилдаж ошидаши мэхээр тус бүр өрсөлдөгчөө яллаа. Мөн 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд өчигдөр Харүмафүжи аваргыг давсан Котоюкиг давлаа.

Өнөөдөр Хакүхо маэгаширагийн гурваас барилдаж байгаа Аояаматай, Харүмафүжи маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Точиношинтэй барилдах бол Какүрютэй комосүби Такарафүжитэй барилдана.

Харү башёг Ичиножёо А.Ичинноров, озэки Котошогекү, озэки Кисеносато, озэки Гоэйдо, Маэгашира Икой нар унаагүйгээр тэргүүлж байна.

Хуваалцах