Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харүмафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлж ажиллана

Тэрбээр зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотноо хийсэн бөгөөд удаах олон ажлын нэг нь дээрх болоод байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харүмафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлж ажиллана
Харүмафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлж ажиллана. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн “Хантайшир” дэвжээг тэргүүлж ажиллахаар болжээ.

Түүнийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын заан Р.Давааням агсны хүү гэдгийг уншигчид мэдэх бизээ.

Тэрбээр зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотноо хийсэн бөгөөд удаах олон ажлын нэг нь дээрх болоод байна.

Энэхүү шийдвэр тус дэвжээний удирдах зөвлөлийн хурлаар батлагдаж, улсын гарьд Н.Ганбаатар, З.Алтанзул, М.Батбаяр, Д.Лхагвадорж, Д.Амарбаясгалан, Г.Чинзориг, Ж.Сэргэлэн, М.Машбат, С.Лхагвабаатар, Л.Билэгжаргал, Р.Жаргалсайхан, Х.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, З.Мөнхзул нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгожээ.

Иймд тэд шинэ менежмент, ажил эхлүүлж, улсын шинэ цолтон олон төрүүлэх байх хэмээн Алтайчууд сэтгэл догдлон хүлээж байна.

Хуваалцах