Харүмафүжи Д.Бямбадоржийн бүтээлтэй танилцана уу
Д.Бямбадорж багаасаа уран зурагт сонирхолтой тул "Ирээдүй" цогцолборын зургийн сонгонд суралцдаг байсан гэсэн.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-27-нд Токио хотын Гинза дахь уран зургийн “Ничидо” галерейд зураач С.Заяасайхантай хамтарч үзэсгэлэн гаргасан билээ. Түүний бүтээлийг манай уншигчийн зарим нь хараахан хараагүй болохоор бүтээлийнх нь заримаас танилцуулахаар бэлтгэлээ.
Д.Бямбадорж багаасаа уран зурагт сонирхолтой тул "Ирээдүй" цогцолборын зургийн сонгонд суралцдаг байсан гэсэн. Түүнчлэн 15 настайдаа Монголд анх удаа зургийн үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд дээрх үзэсгэлэн нь хоёр дахь нь юм. Үүндээ 20 бүтээл багтаажээ.
Сонирхуулахад, түүний ээжийн талд бурхан бүтээдэг хүн байсан гэдэг.
























