Харүмафүжи Д.Бямбадоржийн хуурай ах зодог тайллаа
Тэрбээр нэлээн хэдэн рекорд амжилтын эзэн. Жюүрёо, дээд зиндаанд 117 башё барилдсан нь Кайотой зэрэгцэх түүхэн амжилт. 40 нас долоон сартай сэкитори бол Кёкүтэнхогийн дараа орох рекорд юм. Манай улсын бөх, их аварга Харүмафүжиг анх сүмод очиход хүлээн авч, их юм зааж өгсөн гэдэг.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Аминишики зодог тайлан, оякатагийн ажилд шилжсэнээ зарлалаа.
Тэрбээр нэлээн хэдэн рекорд амжилтын эзэн. Жюүрёо, дээд зиндаанд 117 башё барилдсан нь Кайотой зэрэгцэх түүхэн амжилт. 40 нас долоон сартай сэкитори бол Кёкүтэнхогийн дараа орох рекорд юм. Манай улсын бөх, их аварга Харүмафүжиг анх сүмод очиход хүлээн авч, их юм зааж өгсөн гэдэг.
Тэр ч утгаараа мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь екозүна Харүмафүжи Д.Бямбадорж хэрхэн сэтгэгдлээ бичсэнийг уншигч танаа сонирхуулья.
“Олон жил барилдаж, бөх сонирхогчдоо баярлуулсан Аминишики зодог тайлжээ. Би Хэйсэй эриний 12 оны есдүгээр сарын 16-нд 16 настайдаа Японд ирж, сүмо бөхийн гараагаа эхэлж байлаа. Тэр үед Аминишики яг дээд зиндаанд дэвшээд байсан. Ирэх жилээс нь эхлэн би түүний дагуул туслах болж, сүмо бөхөөс гадна маш олон зүйл заалгаж, сурч авсан билээ. Ёкозүна цол хүртэж чадсан маань ч Аминишики ахын ач гавьяа. Үнэн сэтгэлээсээ баярлалаа. Цаашдаа олон шавьтай сайн ояката болно гэж бодож байна. Рэйва эриний 1 он, 7-р сарын 16. Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи” гэжээ.


















