Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харумафүжи, Тэрүнофүжи нар өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харумафүжи, Тэрүнофүжи нар өвдөг шороодлоо
Харумафүжи, Тэрүнофүжи нар өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Монгол сүмочдоос тэмцээний хоёр дахь өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Ичиножу А.Ичинноровтой барилдаж давсан бол 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Аоямитай барилдаж мөн адил давснаар нэг даваа, нэг унаатай боллоо.

Харин 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Осунаарашитэй барилдаж өвдөг шороодож нэг унаа, нэг даваатай болсон байна. Өнөөдөр Хакүхо маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Осунаарашитэй, Харумафүжи маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Аоямитай, Какарю маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Ичиножу А.Ичинноровтой тус тус барилдана.

Хуваалцах