Хасагдах шатанд өрсөлдөх багууд маргаашнаас тодорно
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсад үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсад үргэлжилж байна. Дэлхийн 213 орноос шигшигдсэн 24 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс дөрвөн баг хасагдах шатанд шалгарч, өрсөлдөх юм.
Өчигдөр “А”, “В” хэсгийн гурав дахь тоглолт боллоо. Өнөөдөр “С”, “D” хэсгийн гурав дахь тоглолт болно. Лхагва, пүрэв гараг буюу есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх 16 баг бүрэн тодорно.


















