Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хасу мегастарс” алтан медаль хүртлээ

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын аваргаар “Хасу мегастарс”, мөнгө, хүрэл медалийг "Эрчим", "Тэнүүн Огоо" клуб хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хасу мегастарс” алтан медаль хүртлээ
“Хасу мегастарс” алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын аваргаар “Хасу мегастарс”, мөнгө, хүрэл медалийг "Эрчим", "Тэнүүн Огоо" клуб хүртэв. Харин тусгай байрыг “Алтайн барс” эзэллээ. Энэ төрөлд 27 баг өрсөлдсөн юм.

Дээрх багийг танилцуулахад “Хасу мегастарс” багийн эзэн Ж.Түмэн-Аюуш, багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Солонго, туслах дасгалжуулагч ОУХМ Л.Баатархүрээ, ахлагч спортын мастер А.Даваажаргал.

"Эрчим" багийн эзэн Ж.Осгонбаатар, багийн ахлах дасгалжуулагч Allen Wu, Туслах дасгалжуулагч Т.Отгонтөгс, ахлагч Э.Сайнбилэг.

"Тэнүүн Огоо" багийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатар, туслах дасгалжуулагч Э.Мөнх-Эрдэнэ, ахлагч Э.Сайханбаатар.

“Алтайн барс” багийн ахлах дасгалжуулагч Б.Мөнхнаран, туслах дасгалжуулагч Б.Мөнгөндөл, ахлагч А.Мөнхбаяр.

Хуваалцах