"Хасын Хүлгүүд" гуравдугаар тойргийн эхний хожлоо авлаа
МҮСБХ-ны Супер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Өчигдөр хоёр дахь тоглолт “SBL Хасын Хүлгүүд” болон “Их өргөө аравтууд”-ын хооронд болж, 102:88-аар "Хасын Хүлгүүд" хожсон.
Мэдээллийн алба

МҮСБХ-ны Супер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Өчигдөр хоёр дахь тоглолт “SBL Хасын Хүлгүүд” болон “Их өргөө аравтууд”-ын хооронд болж, 102:88-аар "Хасын Хүлгүүд" хожсон.
Энэ хоёр багийн нэг нь хүснэгтийн зургаад, нөгөө нь лигийн сүүл мушгиж яваа. Тэд плей-оффт шалгарахын тулд аль, аль нь хожих учиртай. Багууд тоглолтын нэг, хоёрдугаар үед тэнцүүхэн өрсөлдөв. Харин гуравдугаар үеэс “Хүлгүүд”-ийн ээлж дараалсан алсын зайн шидэлтүүд оновчтой болж эхлэв.
Корбины хоёр дараалсан алсын зайн шидэлт болон М.Отгонмөнхийн нэг оновчтой шидэлт “Хүлгүүд”-д оноогоор тасрах боломж олгосон юм. Тус тоглолтод Н.Золжаргал 21 оноо авч багаа тэргүүлсэн бол Корбин 17, Б.Батжавхлан 17, Харрис 13, Билгүүн 12 оноо авчээ. Харин “Аравтууд”-аас Калдвелл 26 оноо, 15 самбар, С.Өрнүүнбилэг 18 оноо авсан ч бусад нь төдийлөн хангалттай тоглосонгүй.


















