Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хатан Туулын аялгуу” тоглолт болно

Тодруулбал Баянзүрх дүүргийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Төв аймгийн Алтанбулаг сум орчмын Туул голын эргийг хашаалах юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хатан Туулын аялгуу” тоглолт болно
“Хатан Туулын аялгуу” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч В.Нэргүй санаачлан “Хатан туулын аялгуу” тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ нь хандивын тоглолт бөгөөд орлогыг нь Туул голын эргээр хашаа барих аж.

Тодруулбал Баянзүрх дүүргийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Төв аймгийн Алтанбулаг сум орчмын Туул голын эргийг хашаалах юм байна.

Урин дулаан цаг ирэх бүрт Туул голын бохирдол, урсац багасдаг. Гэвч харьяа яам, төрийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Үүний уршгаар Туул гол хавар бүр урсац нь тасарч байгаа юм.

Дээрх тоглолт энэ сарын 18-нд “UB palace”-ийн их танхимд болох бөгөөд нийтийн дуучдын төлөөлөл болсон олон алдартай дуучин ая дуугаа өргөх юм байна.

Хуваалцах