Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хацу башё 10 дахь өдрийн тойм /Видео/

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хацу башё 10 дахь өдрийн тойм /Видео/
Хацу башё 10 дахь өдрийн тойм /Видео/. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн арав дахь өдөр буюу өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Болгарын сүмоч Аоияматай барилдаж, өрсөлдөгчөө давснаар нэг ч унаагүй тэмцээнийг ганцаараа тэргүүлсэн хэвээр явна. Түүний араас ёкзоүна Харүмафүжи 9, ёкозүна Какүрюү, озэки Кисэносато нар 8 даваатай удаалж байна.

Хуваалцах