Хацу башё 12 дахь өдрийн тойм /Видео/
Мэргэжлийн сүмогийн энэ оны анхны башё өндөрлөхөд гурван өдөр үлдлээ.
Б.
Б.Батхолбоо
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Мэргэжлийн сүмогийн энэ оны анхны башё өндөрлөхөд гурван өдөр үлдлээ. Өчигдөр болсон 12 дахь өдрийн барилдаанд тэргүүлэгчдийн байр хадгалагдлаа. 33 түрүү хүртэж, дээд амжилт тогтоохын төлөө зүтгэж буй их аварга Хакухо /12-0/ энэ өдөр озеки Котошогикуг ёорикири мэхээр, Харүмофүжи /10-2/ башёг тун тааруухан эхлүүлж буй шинэ сэкиваке Ичиножёог ватенаги мэхээр, 71 дахь аварга Какүрю /9-3/ озеки Гоэйдог хатакикоми мэхээр яллаа.
Хуваалцах


















