Хацу башё ес дэх өдрийн тойм /Видео/
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөр болсон 11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Гойэдог цүкидаши мэхээр өвдөг шороодуулж, тэргүүллээ хадгалсан бол, ганцхан унаатай нэхэж явсан Харүмафүжи сэкивакэ Аойямад унаж давуу байдлаа алдлаа. Ёкозүна Какүрюүгийн хувьд озэки Котошёгикүд уналаа. Котошёгикүгийн хувьд тавин хувийн амжилтаа хийж байна.
Энэ өдөр озэки Кисэносато Аминишикигээр ес дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргилнайм дахь даваагаа авлаа. Харин сэкивакэ Ичиножёо Точиношинд унаж, үлдсэн өдрийн барилдаануудад унах эрхгүй боллоо.


















