Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хацү башё ирэх сарын 11-нд болно

Японы мэргэжлийн сүмогийн 2014 оны эхний барилдаан буюу Хацү башё ирэх нэгдүгээр сарын 11-нд эхлэх гэж байна. Хацү башёгийн өдөр товлогдсон учир Сүмо бөхийн холбооноос оны эхний башёгийн "банцүкэг" зарлалаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хацү башё ирэх сарын 11-нд болно
Хацү башё ирэх сарын 11-нд болно. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн 2014 оны эхний барилдаан буюу Хацү башё ирэх нэгдүгээр сарын 11-нд эхлэх гэж байна. Хацү башёгийн өдөр товлогдсон учир Сүмо бөхийн холбооноос оны эхний башёгийн "банцүкэг" зарлалаа. Энэ удаагийн чансаанд төдийлөн өөрчлөлт ороогүй аж. Ёкозүна Хакүхо, Какүрюү, Харүмафүжи, озэки Кисэносато, Котошёгикү, Гоэйдо, сэкивакэ Аоияма, Ичиножёо нар урьдын байрандаа бичигджээ. Гэхдээ озэки Котошёгикү, Гоэйдо нар "кадобанд" орсон бөгөөд тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадахгүй бол цолоо алдах эрэмбэд шилжжээ.

Харин Такаясү, Точиозан нар "комүсүби" цол хүртсэн байна. Манай бөх Токитэнкү А.Хүчитбаатар, Кагамио Б.Нанжид нар болон Саданофүжи, Тосаютака нар дээд зиндаанд эргэн иржээ. Хацү башё уламжлал ёсоор Токиогийн “Кокүгикан” спортын ордонд ирэх сарын 11-25-ны өдрүүдэд болно.

Дээд зиндааны банцүкэг танилцуулбал:

Хуваалцах