Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хацу башё маргааш эхэлнэ

2015 оны Хацу башё маргааш буюу нэгдүгээр сарын 11-ний ням гарагт эхэлнэ. Тус башёд Хакухо М.Даваажаргал түрүүлбэл мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн буюу 33 түрүүтэй бөх болж, түүхэнд мөнхрөх болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хацу башё маргааш эхэлнэ
Хацу башё маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

2015 оны Хацу башё маргааш буюу нэгдүгээр сарын 11-ний ням гарагт эхэлнэ. Тус башёд Хакухо М.Даваажаргал түрүүлбэл мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн буюу 33 түрүүтэй бөх болж, түүхэнд мөнхрөх болно.

Ёкозүна Хакухо М.Даваажаргал Хацу башёгийн өмнөх зочлон бэлтгэлээ дуусгажээ. Мөн ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нар ч үлдсэн хоёр өдөр дэвжээндээ бэлтгэлээ хийж дуусгасан байна.

Хацу башёгийн өмнөх бэлтгэл барилдааны үеэр гурван монгол ёкозүна нэг дэвжээн дээр бэлтгэл хийж таарсан ч хоорондоо барилдаагүй юм. Хакухо болон Какурюүгийн хувьд Точиозан, Точиношин, Ичиножёо, Тэрүнофүжи нартай хамтдаа түлхүү бэлтгэл хийсэн гэсэн мэдээлэл байна.

Какурюү озэки Кисэносатотой 14 удаа халз барилдахдаа 9 давж, 5 унасан гэсэн мэдээлэл цацагджээ. Бэлтгэлийн дараагаар Какурюү "Формдоо бүрэн орох болоогүй байгаагаа дурдаад харин Кисэносатог бэлтгэл сайтай байна" гэжээ. Какурюүгийн хувьд хэдхэн хоногийн өмнө сүй тавьсан билээ.

Хуваалцах