Хацү башёгийн долоо дахь өдрийн тойм /Видео/
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд үргэлжилж байна. Хацү башёг долоон өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганцаараа долоон даваатай тэргүүлж байгаа бол ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, маэгаширагийн зургаагаас барилдаж буй Окиноүми нар зургаан даваа, нэг унаатай удаалж байна.
Мөн ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар нарын найман бөх таван даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн араас нэхэж явна.


















