“Хаврын Хит -2017” тоглолт болно
Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч “Өлзий” телевизийн хамт олон хавар намрын улиралд уламжлал болсон тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч “Өлзий” телевизийн хамт олон хавар намрын улиралд уламжлал болсон тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Дуу хууранд дуртай үзэгч түмний хүсэн хүлээдэг “Хаврын Хит -2017” нийтийн дуучдын нэгдсэн тоглолтод энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид, хит бүтээлээ нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж буй.
Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, Э.Бүрнээбаяр, Г.Батбаяр, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, М.Бямбажав, Э.Төрмандах, Э.Чулуунчимэг, Д.Намсрайноров нарын зэрэг 30 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөнө.
Тоглолт энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болно.


















