Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ХБНГУ-ын дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” үзэсгэлэн болно

Харин ХБНГУ-аас Дэлхийн өвд нийт 38 газар бүртгэгдсэн байдаг ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ХБНГУ-ын дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” үзэсгэлэн болно
“ХБНГУ-ын дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” үзэсгэлэн болно. Зураг: МҮОНРТ

Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 31-нд тохиосон. Уг ойн хүрээнд манай ГХЯ ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ оны 02, 03 дугаар сард зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу 05-ны өдрийн 12:00 цагт Гадаад Харилцааны Яаманд болно.


ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц”-ийг дээрхи өвийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлах улмаар хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор 1972 онд батлагдаж Монгол Улс 1990 онд нэгдэн орсон түүхтэй. 2013 оны 6 дугаар сарын байдлаар тус Конвенцид 190 улс нэгдэн орсон байсан төдийгүй Дэлхийн өвийн Жагсаалтад 160 орны 981 газар бүртгэгдсэн байсан аж. Үүнээс 759 нь соёл, 193 нь байгаль, 29 хосолмол өв юм. Харин ХБНГУ-аас Дэлхийн өвд нийт 38 газар бүртгэгдсэн байдаг ажээ.

Хуваалцах