Хээр үрээ өнгөлж, Төв аймгийнхан өнгөтэй байна
264 үрээ нэгэн жигд гарааны зурхайгаас хөдөлсөн. Барианы зурхайд Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөж, уясан уяач, унасан унаач хүүхэд болон наадамчин олон түмнээ баярлууллаа.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн үндэсний их баяр наадам шүдлэн насны морьдоор үргэлжлэн явагдаж байна.
Яг одоо энэ цаг мөчит барианы зурхайд шүдлэн насны морьд түрүүчээсээ орж эхэллээ.
264 үрээ нэгэн жигд гарааны зурхайгаас хөдөлсөн. Барианы зурхайд Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөж, уясан уяач, унасан унаач хүүхэд болон наадамчин олон түмнээ баярлууллаа.

Айргийн аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан үрээ аман хүзүүнд, Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр, айргийн тавд Төв аймгийн Лүн сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан тус тус уясан эзэн, унасан хүүхдүүдээ мөн баярлуулсан сайхан наадам боллоо.
Дашрамд өгүүлэхэд хязаалан, шүдлэн морьдын айргийн тавд орсон шандаст хурдан хүлгүүдийн ихэнх нь Төв аймгийн хурдан хүлгүүд байгаа нь энэ жилийн наадамд Төв аймгийнхан өнгөлөх шинжтэй байна хэмээн наадамчин олон хөөрөлдөх нь анхаарал татаж байлаа.


















