Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хэн нь түрүүлэх бол...

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэн нь түрүүлэх бол...
Хэн нь түрүүлэх бол.... Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд болж байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй бага, дунд, ахлах насны ангиллаар болж байгаа бөгөөд аваргууд орой тодорно.

Барилдаан 09:00 цагт эхэлж, 16:00 цагаас нээлтийн ажиллагаа болно. Харин 16:30 цагаас шигшээ барилдаанаар үргэлжилж, шагнал гардуулах ёслолоор өндөрлөнө.

Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Т.Сүхбаатар, Ц.Хосбаяр, Монгол Улсын арслан, гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Сайнбаяр нарын зэрэг хүчтэн өрсөлдөж байна.

Тэд 35-42, 43-48, 49-56, 57-оос дээш гэсэн насны ангилалд 58, 63, 69, 76, 85, -100, +100 кг-д хүчээ үзэж буй.

Хуваалцах