Хэн түрүүлэх бол ...
XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулах хүчит 256 бөхийн барилдаан уламжлал ёсоор битүүний өдөр буюу ирэх ням гарагт болно.
Мэдээллийн алба

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулах хүчит 256 бөхийн барилдаан уламжлал ёсоор битүүний өдөр буюу ирэх ням гарагт болно. Тус барилдаанд хэн түрүүлж, үзүүрлэх нь бөх сонирхогчдын дунд сэтгэл догдлуулсан мөч байдаг. Дээгүүр барилдсан бөхчүүд ч тухайн жилдээ амжилт өндөр гаргадаг гэсэн сэтгэхүйтэй үлддэг.
Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улсын харцага Ц.Содномдорж анх удаа түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Н.Батзаяа, улсын харцага Т.Баасанхүү начин цолтойдоо шалгарч байв.
Иймд МҮБХ-ноос арванхоёрдугаар сарын сүүлээр танилцуулсан хүчит бөхийн чансаанаас эхний 10-ийг танилцуулья.
Улсын арслан Р.Пүрэвдагва – 17067 оноо
Улсын заан Б.Пүрэвсайхан – 15637 оноо
Улсын харцага Т.Баасанхүү - 15145 оноо
Улсын харцага Ц.Содномдорж – 13745 оноо
Улсын аварга Г.Эрxэмбаяр – 13233 оноо
Улсын гарьд Б.Гончигдамба – 12795 оноо
Улсын аварга Ч.Санжаадамба – 12662 оноо
Улсын арслан Н.Батсуурь – 12567 оноо
Улсын начин Э.Даш – 12027 оноо
Улсын харцага Б.Бат-Өлзий – 11915 оноо


















