Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хэнтий аймаг шинэ спорт цогцолбортой болов

Хэнтий аймгийн "Чингис" хотод хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн зориулалт бүхий гадна талбайтай бүрэн хэмжээний “Олимп” цогцолбор ашиглалтад оржээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймаг шинэ спорт цогцолбортой болов
Хэнтий аймаг шинэ спорт цогцолбортой болов. Зураг: МҮОНРТ

Энэ оныг Хэнтий аймаг "Хүүхэд залуусыг биеийн тамираар хичээллэхэд таатай орчин бүрдүүлэх" зорилго тавьснаар бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдсэн байна. Хэнтий аймгийн "Чингис" хотод хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн зориулалт бүхий гадна талбайтай бүрэн хэмжээний “Олимп” цогцолбор ашиглалтад оржээ.

Шинэ цогцолборын нээлтийн үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчид “Олимп” цогцолборын нээлтэд зориулан сагс, хөлбөмбөгийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулсан байна.

Уг цогцолборыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын жагсаалтад хэнтийчүүд санал нэгтэй эрэмбэлж оруулсан бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан ажил байжээ.

Хуваалцах