Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хэнтий аймгийн баг дэд хэсэгт хожигдолгүй хэвээрээ үлдлээ

Хэнтий аймгийн баг дэд хэсэгт хожигдолгүй хэвээрээ үлдлээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн баг дэд хэсэгт хожигдолгүй хэвээрээ үлдлээ
Хэнтий аймгийн баг дэд хэсэгт хожигдолгүй хэвээрээ үлдлээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр сагсан бөмбөгийн Үндэсний лигийн хоёр тоглолт МҮЭСТО-д болсон. Эхний тоглолт дэд хэсгийг тэргүүлэгч Хэнтий болон лигийн хамгийн залуу Улаанбаатар багийн хооронд боллоо. Тоглолтын эхний үеийг Улаанбаатар багийн залуус 32-11 гэж гайхалтай дуусгасан. Гэхдээ туршлага, ур чадвар жигдэрсэн Хэнтий ЭБЭГ багийн залуус хоёр болон гуравдугаар үед онооны зөрүүг гурав болгон ойртуулж, улмаар шийдвэрлэх үед илүү тоглосноор 85-77 харьцаатай хожлоо. Тус тоглолтод Н.Шижирбат 35 оноо авч онцгой тоглолт гаргажээ.

Ийн Хэнтий ЭБЭГ баг улирлыг дөрөв дараалсан хожлоор эхлүүлж хүснэгтийг тэргүүлсээр байна.

Хуваалцах