Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хэрлэнгийн баръяа”-г 1090 дуучин дуулна

Монгол ардын айзам уртын дуу “Хэрлэнгийн баръяа”-г Улсын баяр наадмаар 1090 дуучин дуулна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хэрлэнгийн баръяа”-г 1090 дуучин дуулна
“Хэрлэнгийн баръяа”-г 1090 дуучин дуулна. Зураг: МҮОНРТ

Монгол ардын айзам уртын дуу “Хэрлэнгийн баръяа”-г Улсын баяр наадмаар 1090 дуучин дуулна. Уг үзүүлбэр Дорнод аймагт болох бөгөөд аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн Хөгжлийн сан, Боловсрол соёлын газар, Монголын уртын дуучдын холбоо болон Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн зэрэг хэд хэдэн газраас хамтран зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ардын авьяастан, мэргэжлийн уран бүтээлчдэд “Хэрлэнгийн баръяа” дууг зааж байгаа юм. Одоогоор 260 орчим хүн энэ дууг сураад байгаа бол ирэх сарын эхээр 650 хүнд энэ дууг заах юм.

Монголчуудын айзам их дуу төрөлд багтдаг энэхүү дууг зааж сургаснаар залуу үеийнхэн өв соёлоо дээдлэх, цаашид түгээн дэлгэрүүлэх эх оронч үзэл санааг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж Дорнод аймгийн Боловсрол соёлын газрын соёлын албаны мэргэжилтэн Н.Идэрбат онцоллоо.

Хуваалцах