"Херта Берлин" 3-р байраа хадгаллаа
"Бундес лиг"-ийн тэмцээний хүснэгтийн 3-р байрт улирлыг үргэлжлүүлж байсан Нийслэл Берлин хотын "Херта" клуб Дармштадт-н эсрэг улирлын 16 дахь тоглолтоо хийлээ.
Мэдээллийн алба

"Бундес лиг"-ийн тэмцээний хүснэгтийн 3-р байрт улирлыг үргэлжлүүлж байсан Нийслэл Берлин хотын "Херта" клуб Дармштадт-н эсрэг улирлын 16 дахь тоглолтоо хийлээ. Энэ өдөр "Херта"-гаас Марвин Платтенхардт, Кот д'Ивуар довтлогч Саломон Калу нар гоолыг оруулж өрсөлдөгчөө 2:0-н харьцаатай хожжээ. Ингэснээр "Херта Берлин" клуб 30 оноотой болж, "Бундес лиг"-ийн хүснэгтэд 3-р байраа хадгалан үлдлээ.



















