Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хэрвээ би олимпийн тамирчин байсан бол..." гэрэл зургийн уралдаан зарлалаа

"Рио 2016" олимпийн наадамд зориулан МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн уран бүтээлчид "Сайн байна уу, Рио" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хэрвээ би олимпийн тамирчин байсан бол..." гэрэл зургийн уралдаан зарлалаа
"Хэрвээ би олимпийн тамирчин байсан бол..." гэрэл зургийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

"Рио 2016" олимпийн наадамд зориулан МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн уран бүтээлчид "Сайн байна уу, Рио" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгээс Риогийн олимпийн талаарх сонирхолтой, содон мэдээллүүдийг хүлээн авахаас гадна сонирхолтой уралдаан тэмцээнүүдэд оролцох боломжтой юм.

Харин энэ удаад нэвтрүүлгийн уран бүтээлчид "Хэрвээ би олимпийн тамирчин байсан бол..." сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарласан байна. Эрхэм та энэхүү уралдаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж нэвтрэн, хөгжилтэй, дурсамжтай, дахин давтагдашгүй зургаа сэтгэгдэл бичих хэсэгт оруулах ёстой. Ингэхдээ зайлшгүй фэйсбүүкээр нэвтрэх ёстойг анхаарна уу. Танд амжилт хүсье.

Дашрамд өгүүлэхэд "Сайн байна уу, Рио" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг 20:50 цагт МҮОНТ-ийн нэгдүгээр суваг, mnb.mn сайтаар шууд үзэх боломжтой.

Хуваалцах