Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Хэт холын зайн марафонд манай улсын тамирчин тэргүүллээ

БНСУ-ын Чежү аралд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хэт холын зайн марафоны олон улсын тэмцээний 100 км-ийн зайд манай улсын тамирчин Д.Бадамхатан алтан медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт холын зайн марафонд манай улсын тамирчин тэргүүллээ
Хэт холын зайн марафонд манай улсын тамирчин тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Чежү аралд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хэт холын зайн марафоны олон улсын тэмцээний 100 км-ийн зайд манай улсын тамирчин Д.Бадамхатан алтан медаль хүртлээ.

Уг уралдаан Таптонг цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж, 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ болсон “Jeju World Cup Stadium’’-д бариалсан бөгөөд тамирчид замаа 15 цагийн дотор дуусгах даалгавартай байжээ. Монголын баг тамирчид өчигдөр орой “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан байна.

Түлхүүр үг:марафон
Хуваалцах