Хэвийн жингээ хадгалах нууц
Та жингээ хасах, хэвийн жингээ хадгалах, эсвэл булчингийн масс нэмэх аль ч тохиолдолд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хоёрыг заавал хослуулах хэрэгтэй.
Мэдээллийн алба

Та жингээ хасах, хэвийн жингээ хадгалах, эсвэл булчингийн масс нэмэх аль ч тохиолдолд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хоёрыг заавал хослуулах хэрэгтэй.
Хэчнээн гоё зааланд, чадварлаг багшийн дор, зориулалтын төхөөрөмжтэй, тогтмол дасгал хийлээ ч буруу хооллож байвал үр дүнгээ өгөхгүй.
Нөгөө талаас хэчнээн зөв зохистой хооллож, баялаг хүнс хэрэглээд, идэвхтэй хөдөлгөөн хийхгүй л бол үр дүнд мөд хүрэхгүй.
Ийм учир эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын дадал болгон хэвшүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.


















