Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын спортын тэмцээний эхний аварга баг тодорлоо
Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойг тохиолдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулж буй спортын тэмцээн өнөөдөр өглөө эхэллээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойг тохиолдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулж буй спортын тэмцээн өнөөдөр өглөө эхэллээ.
Өнөөдөр тус тэмцээний гар бөмбөгийн эрэгтэй, сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тоглолт болсон бөгөөд маргааш сагсан бөмбөгийн эрэгтэй, гар бөмбөгийн эмэгтэй баг тоглоно. Маш өрсөлдөөнтэй болж буй тус тэмцээний сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд тусгай байрт SBN телевиз, гуравдугаар байрт “Шуурхай зар” сонин, дэд байрт Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн баг шалгарч, МҮОНРТ-ийн нэгдүгээр баг аваргаллаа. Харин гар бөмбөгийн эрэгтэй багуудын хэсгийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна.
Эрхэм уншигч та бүхэнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй хэвлэл, мэдээллийн байгууллагуудын спортын тэмцээний нээлт болон тоглолтын зургаас хүргэж байна.


















