Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын нэгдсэн тоглолт боллоо
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам” энэ сарын 26-30 ны өдрүүдэдболж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам” энэ сарын 26-30 ны өдрүүдэд болж уран уншлага, хөгжим, язгуур урлаг, дуу, бүжиг, багийн мэндчилгээ төрлөөр шилдэгээ тодрууллаа.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар www.Urlag.mn сайт ажилласан юм. Түүнчлэн тус наадмыг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ
Наадмын шилдгийн шилдэг авьяастнаар “Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал тодорсон юм.
Гала тоглолтод урилгаар “Хурд” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, “Uvertura” хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцож ая дуугаа өргөсөн юм.








































