Хэвлэл мэдээллийнхэн волейболоор өрсөлдөнө
Волейболын спортыг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн салбарын байгууллагын ажилтнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж хамт олны
Мэдээллийн алба

Волейболын спортыг сурталчлан таниулах зорилгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын байгууллагын ажилтнуудын дунд зохион байгуулж буй волейболын аварга багийг шалгаруулах "Супер цом - 2015" тэмцээн өнөөдөр Онцгой Байдлын Ерөнхий газрын спорт зааланд 10:00 цагт эхэлнэ.
Тус тэмцээн хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа шалгаруулах бөгөөд,
1-р байр: Алтан медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 500,000
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 300,000
3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 200,000
Шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тоглогч шалгаруулна. Мөн эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр аварга багийг шалгаруулж, шилжин явах цом гардуулна.


















