Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хийлч Дээгийгийн тоглолт болно

"Улаанбаатар" чуулга 2013 оны өвөл цагийн нээлтийн концертоо энэ сарын 20, 21-нд 19.00 цагаас үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хийлч Дээгийгийн тоглолт болно
Хийлч Дээгийгийн тоглолт болно. Зураг: МҮОНРТ

"Улаанбаатар" чуулга 2013 оны өвөл цагийн нээлтийн концертоо энэ сарын 20, 21-нд 19.00 цагаас үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох юм.

20-ны өдөр тоглох эхний концерт нь тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт болно. Энд олон жанрын дуу, хөгжим, бүжиг, циркийн үзүүлбэр, гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, "Их монгол" этник групп, хийлч Дээгий болон бүжгийн гайхамшгийг мэдрэх боломжтой аж.

Дараагийн концерт буюу 21-ний өдөр Соёлын тэргүүний ажилтан, хийлч Дээгийгийн шинэ жилийн баярт зориулсан "Шинэ жилийн үдэш" тоглолт болно.

Тэрээр 12 дугаар сарын 9-нд ОХУ-ын Иркутск хотноо "Degi music" нэртэй концертоо тоглоод ирсэн билээ.

Хуваалцах