Хийлч Ванесса Мэй олимпт өрсөлдөх болзлыг хангажээ
Британи, Тайландын давхар иргэншилтэй Ванесса Мэй Тайланд улсыг төлөөлөн өвлийн олимпт оролцохоор болжээ.
Мэдээллийн алба

Британи, Тайландын давхар иргэншилтэй хийлч Ванесса Мэй Тайланд улсыг төлөөлөн өвлийн олимпийн цанын төрөлд хүч үзнэ хэмээн түүний бие төлөөлөгч мэдэгджээ. Өдгөө 35 настай, хийлч Ванесса Мэй спортын салбарт аавынхаа Ванакорн нэрээр өрсөлддөг юм байна. Цанын төрлөөр дэлхийд эхний 500 байранд тамирчин нь багтаагүй улс хоёрдогч шалгуурт тэнцсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчныг өөрийн улсын нэрийн өмнөөс өвлийн олимпт илгээж болно гэж олимпийн дүрэмд заасан байдаг ажээ. Энэхүү дүрмийн дагуу Ванесса Мэй Тайланд улсыг төлөөлөн оролцох эрхтэй болсон аж.


















