Хиймэл тархи ургуулж байна
Хүний тулгуур эсийг судалдаг эрдэмтэд тархийг хуруу шилэнд ургуулснаар эмчилгээнд шинэ алхам эхлүүлнэ гэж найдаж байна. Энэ нь 3-4 мм хэмжээтэй хэдий ч насанд хүрээгүй хүний тархины эд эсийг агуулсан яг ижилхэн бүтэцтэй юм. Хэрвээ гүйцэд ажиллагаатай болгож чадвал мэдрэлийн өвчтэй хүнд шилжүүлэн суу
Мэдээллийн алба

Хүний тулгуур эсийг судалдаг эрдэмтэд тархийг хуруу шилэнд ургуулснаар эмчилгээнд шинэ алхам эхлүүлнэ гэж найдаж байна.
Энэ нь 3-4 мм хэмжээтэй хэдий ч насанд хүрээгүй хүний тархины эд эсийг агуулсан яг ижилхэн бүтэцтэй юм. Хэрвээ гүйцэд ажиллагаатай болгож чадвал мэдрэлийн өвчтэй хүнд шилжүүлэн суулгаж болох гэнэ.
Нэгэн шинжээч энэхүү зоригтой нээлт нь хүн шиг тархитай амьтдыг ирээдүйд бий болгох бөгөөд эд эрхтнүүдийг судлах ач холбогдолтой гэж мэдэгдсэн бөгөөд хүний эрхтний лабораториуд дахь загварыг тулгуур эснээс ургуулж авсан бөгөөд одоогоор, элэг, ходоод гэдэс, нүдний цөцгий зэргийг шилжүүлэн суулгаж чаджээ.
Гэхдээ гүйцэд ургуулахын тулд хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийн бодисууд шаардлагатай болж байна. Туршилтын явцад хорт хавдрын өвчтэй хүнд уг тархийг шилжүүлэн суулгах бололцоотой гэдгийг баталжээ.


















