Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хийморь" уран сайхны кино Оскарын наадамд өрсөлдөнө

"Хийморь" уран сайхны киноны өрсөлдөж байгаа төрөлд нийт 93 орны уран бүтээл өрсөлдөж буйгаас дараагийн шатанд шилдэг 10 киног шалгаруулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хийморь" уран сайхны кино Оскарын наадамд өрсөлдөнө
"Хийморь" уран сайхны кино Оскарын наадамд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“Three Flames Pictures” болон “Nomadia”-ын хамтарсан уран бүтээл "Хийморь" уран сайхны кино 92 дахь удаагийн Оскарын наадамд "Шилдэг олон улсын уран сайхны кино" төрөлд өрсөлдөж байгааг албан ёсоор зарлажээ.

Энэ тухай hollywoodreporter.com сайт мэдээлсэн байна.

"Хийморь" уран сайхны киноны өрсөлдөж байгаа төрөлд нийт 93 орны уран бүтээл өрсөлдөж буйгаас дараагийн шатанд шилдэг 10 киног шалгаруулах аж.

Одоогоор УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан Монгол Улсын төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан тус уран сайхны кино Германы “OLDENBURG FILM FESTIVAL”-д оролцож, “SPIRIT OF CINEMA AWARD“ шагналыг хүртээд байгаа бөгөөд өдгөө “San Diego International Film Festival”-д шалгараад байна.

Хуваалцах