Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор 2024 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ
Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор 2024 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ.Тухайлбал, Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, Samsung маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байна.Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Хуваалцах