Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн хоригтой эсэх мэдээллээ "E-Mongolia"-аас харах боломжтой...

Эрх бүхий байгууллагаас хилийн хориг тавигдсан иргэн гадаад улсад зорчих эрх буюу хилийн хоригтой эсэх мэдээллээ "E-Mongolia"-программаас цахимаар танилцах техникийн нөхцөлийг бүрдүүлж, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс нэвтрүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн хоригтой эсэх мэдээллээ "E-Mongolia"-аас харах боломжтой...
Хилийн хоригтой эсэх мэдээллээ "E-Mongolia"-аас харах боломжтой.... Зураг: МҮОНРТ

Эрх бүхий байгууллагаас хилийн хориг тавигдсан иргэн гадаад улсад зорчих эрх буюу хилийн хоригтой эсэх мэдээллээ "E-Mongolia"-программаас цахимаар танилцах техникийн нөхцөлийг бүрдүүлж, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс нэвтрүүлсэн.

Тухайн иргэн хилийн хоригтой эсэхээ урьдчилан мэдсэнээр санхүүгийн эрсдэлд орохгүй байх бөгөөд мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх (зорчих эрх) зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, алдаа гарсан тохиолдолд засуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч байгаа зэрэгт эерэг нөлөө гарах юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах